Америкийн үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн 12 дахь долоо хоног эхэлж байна. Энэ долоо хоногт лхагва гарагаас эхлэн Талархлын баярын өдрүүдэд чухал тоглолтууд дараалан явагдах хуваарьтай байгаа юм.
Тухайлбал, лхагва гарагт Green Bay Packers болон Los Angeles Rams багууд учраа таарна. Энэ тоглолтод шинжээч Люк Хаббард (Luke Hubbard) Rams багийг 25-22 харьцаагаар, Даниэль Риос (Daniel Rios) 24-17 харьцаагаар хожно гэж таамагласан бол Рубин Коутиньо (Reubyn Coutinho) Packers багийг 21-18 харьцаагаар ялна хэмээн үзжээ. Риосын үзэж буйгаар энэ тоглолтод хожигдсон баг нь NFC бүсээс плей-оффт шалгарах боломжоо алдах өндөр магадлалтай байна.
Мөн пүрэв гарагт Chicago Bears болон Detroit Lions багуудын хооронд сонирхолтой тоглолт болно. Уг тоглолтод Люк Хаббард Lions багийг 28-27 харьцаагаар хожно гэсэн таамаг дэвшүүлсэн бол Даниэль Риос (27-20) болон Рубин Коутиньо (28-21) нар Bears багийг ялна гэж таамаглажээ.
Түүнчлэн пүрэв гарагт Philadelphia Eagles болон Dallas Cowboys багууд тоглох бөгөөд шинжээч Люк Хаббард Dallas Cowboys-ийг 35-17 харьцаагаар илүүрхэнэ хэмээн таамагласан байна.