Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман АНУ-ын засгийн газартай холбоотой шинэ санаачилгыг гаргажээ. Тодруулбал, тэрээр АНУ-ын засгийн газарт өөрийн компанийн 5 хувийн хувьцааг эзэмшүүлэх санал тавьсан байна.

Энэхүү санал нь зах зээлийн үнэлгээгээр тооцвол 42 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг илэрхийлж байгаа юм. Мэдээллийн эх сурвалжийн дурдсанаар, Сэм Альтман зөвхөн өөрийн компаниар зогсохгүй, хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад томоохон компаниудыг ч засгийн газартай ижил төстэй алхам хийхийг уриалж байгаа аж.

OpenAI нь ChatGPT зэрэг дэлхий даяар алдартай хиймэл оюун ухааны технологиудыг хөгжүүлэгч компани бөгөөд энэхүү алхам нь тус салбарын ирээдүйн хөгжил болон засгийн газрын оролцооны асуудлыг хөндөж байна.