Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI болон хагас дамжуулагч үйлдвэрлэгч Broadcom компаниуд хамтран ажиллахаар болсноо албан ёсоор зарлалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь том хэмжээний хэлний загваруудыг (LLM) өргөн цар хүрээтэйгээр ашиглахад зориулагдсан тусгай чипийг бүтээхэд чиглэж байна.
Дэлхий даяар хиймэл оюуны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор технологийн компаниуд илүү хүчирхэг тоног төхөөрөмж гаргаж авахын төлөөх өрсөлдөөнд ороод байна. Энэхүү шинэ чип нь тус салбарт үүсээд буй тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг хангах, хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Одоогоор технологийн салбарт хиймэл оюуныг дэмжих чипний эрэлт өндөр байгаа тул үйлдвэрлэгчид болон хөгжүүлэгчдийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байна. OpenAI болон Broadcom-ын энэхүү шинэ төсөл нь энэ төрлийн өрсөлдөөн улам бүр эрчимжиж байгааг харуулж байна.