NBCUniversal компани "Black Friday"-ийг тохиолдуулан өөрийн Peacock стриминг үйлчилгээндээ ээлжит томоохон хямдралаа зарлалаа. Шинэ болон шаардлага хангасан хэрэглэгчид Peacock Select багцыг эхний гурван сарын турш сарын 2.99 ам.доллароор (ердийн үнэ нь 8.99 ам.доллар) захиалах боломжтой болсон бөгөөд энэ нь 67 хувийн хямдрал юм. Уг багцад зар сурталчилгаатайгаар NBC, Bravo, Telemundo зэрэг сувгийн телевизийн шоу нэвтрүүлгүүдийг үзэх эрх багтдаг. Мөн тус багцын жилийн төлбөр нь 89.99 ам.доллар байснаас 29.99 ам.доллар болж буурчээ.

Хэрэв кино, шууд дамжуулалт болон спортын тоглолтуудыг түлхүү үзэхийг хүсвэл хэрэглэгчид Peacock Premium багц руу шилжих боломжтой. Энэхүү багц нь гурван сарын хугацаанд сарын 8.99 ам.доллар (хуучин үнэ 12.99 ам.доллар) эсвэл жилийн 89.99 ам.долларын (хуучин үнэ 129.99 ам.доллар) үнэтэй байгаа нь жилийн багцад 31 хувийн хөнгөлөлт болж байна. Энэхүү дээд түвшний багцад Peacock Originals бүтээлүүд, бүрэн хэмжээний кинонууд, Macy’s Thanksgiving Day Parade болон NFL, NBA, Premier League, MLB, WNBA зэрэг лигүүдийн шууд тоглолтууд багтдаг аж.

Peacock платформ нь түүнчлэн *The Eternal Sunshine Diaries: The Making of the Tour*, *The Voice*, *Nelly & Ashanti: We Belong Together*, *Eurovision Song Contest* зэрэг хөгжмийн олон төрлийн хөтөлбөрүүд болон *Dig*, *The Fall and Rise of Reggie Dinkins*, *The Paper*, *Saturday Night Live*, *The Office*, *Minions & Monsters*, *The Super Mario Galaxy Movie*, *Below Deck*, *Small Town Trouble: Texas*, *St. Denis Medical*, *The Traitors* зэрэг үзэгчдийн дуртай бүтээлүүдийг санал болгодог. Уг хязгаарлагдмал хугацааны хямдралын урамшуулал 11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт дуусах юм.