Дэлхийд алдартай гар утасны тоглоом хөгжүүлэгч Peak компани “Crashout Crew” нэртэй шинэ тоглоомоо танилцууллаа. Peak бол манай залуусын сайн мэдэх “Toon Blast”, “Royal Match” зэрэг тоглоомуудыг гаргасан компани юм.
“Crashout Crew” нь энгийн хэрнээ донтуулмаар тоглох аргатай тул хэрэглэгчдийн дунд хурдацтай тархаж, цахим орчинд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тоглоомын гол зорилго нь уралдааны үеэр саад тотгорыг даван туулж, эцсийн цэгт амжилттай хүрэх явдал юм. Хэрэглэгчид өөр хоорондоо өрсөлдөж, хамгийн хурдан хугацаанд барианд хүрэхийн төлөө уралддаг байна.
Тоглоомын график дүрслэл нь хүүхэлдэйн хэлбэртэй, өнгөлөг, хөгжилтэй байдлаар хийгдсэн нь залуучуудын сонирхлыг ихээр татаж байгаагийн нэг шалтгаан болж байна. Мөн тоглоом нь сошиал медиа платформууд дээр вирус шиг тархаж, олон арван мянган залуус тоглож, бие биенээ сорьж, өөрсдийн амжилтуудаа хуваалцаж байна.
“Crashout Crew”-г App Store болон Google Play Store-оос үнэгүй татаж авах боломжтой бөгөөд тоглоомын явцад нэмэлт зүйлс худалдан авах боломжтой. Peak компанийн зүгээс тоглоомыг тогтмол шинэчилж, шинэ боломжууд нэмж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн.