Дэлхийн рок хөгжмийн түүхэн дэх домогт хамтлагуудын нэг болох Pink Floyd-ын шүтэн бишрэгчид болон хуучны кассет сонирхогчдод зориулсан шинэ төхөөрөмж танилцуулагдлаа.

Технологийн салбарын мэдээллээр, "The Dark Side of the Moon" нэртэй WE-001 загварын кассет тоглуулагч нь худалдаанд гарч байгаа юм. Тус төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгчид Pink Floyd хамтлагийн алдарт "The Dark Side of the Moon" цомгийн кассет хуулбарыг дагалдуулан авах боломжтой ажээ.

Энэхүү багцын үнэ нь 199 ам.доллар байна. Шинэ тоглуулагчийн онцлог болон худалдан авах шалтгаануудыг CNET сайтаас эрэмбэлэн хүргэсэн бөгөөд сонирхогчид уг төхөөрөмжийг ашиглан хамтлагийн бүтээлийг сонсох боломжтой болоод байна.