Хүүхэд багачуудын дуртай баримлын шавар буюу Play-Doh брэнд насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэхүү шинэ цуврал нь цэцгийн баглааг өөрөө гараар угсрах иж бүрдэл юм.

Тус иж бүрдлийн үнэ 24.99 ам.доллароос эхэлж байгаа аж. Одоогоор уг бүтээгдэхүүн нь сошиал орчинд маш хурдан тархаж, вирус мэт алдартай болсон байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү цэцгийн баглаа угсрах иж бүрдэл нь хүмүүсийн дунд ихээхэн дэлгэрээд буй Lego угсрах хоббийг орлох магадлалтай гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар тус бүтээгдэхүүн нь борлуулалтаараа тэргүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан хэвээр байна.