Америкийн рэп хөгжмийн ертөнцийн тод төлөөлөгчдийн нэг, Post Malone Австрали болон Шинэ Зеландад “Big Ass World Tour”-оороо зочилж, фэнүүдээ баярлуулахаар болжээ. Түүний тоглолт 10-р сарын 9-нд Мельбурн хотын Marvel цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд Don Toliver түүний хамтрагчаар оролцох юм байна.
Post Malone (жинхэнэ нэр нь Остин Ричард Пост) нь “Rockstar”, “Sunflower”, “Circles” зэрэг олон хит дуугаараа дэлхий дахинд танигдсан, Грэммийн шагналт уран бүтээлч билээ. Түүний уянгалаг хоолой, өвөрмөц стильтэй рэп хөгжим нь залуусын зүрх сэтгэлийг эзэмдсээр байна.
Энэхүү тоглолт нь Австрали, Шинэ Зеландын фэнүүдэд Post Malone-ыг амьдаар нь үзэх ховорхон боломж олгож байгаа бөгөөд тасалбарын захиалга эхэлсэн даруйдаа л маш хурдан зарагдаж байгаа гэнэ. Don Toliver-ийн оролцоо нь ч мөн тоглолтын уур амьсгалыг улам бүр сонирхолтой болгож байгаа юм.
Залуус аа, Post Malone-ы тоглолтыг үзэж, хөгжмийн гайхамшигт ертөнцөд шумбах боломжийг бүү алдаарай!