Америкийн алдарт рэппер, дуучин Post Malone фэнүүддээ гэнэтийн мэдэгдэл хийж, шинэ цомгоо дуусгах шаардлагатай байгаа тул Jelly Roll-той хамтарсан “Big Ass Stadium Tour”-ын эхний зургаан тоглолтоо хойшлуулж байгаагаа зарлалаа.

Post Malone (жинхэнэ нэр нь Austin Richard Post) нь Америкийн хамгийн том хит дуунуудыг гаргаж, олон сая шүтэн бислэгчдийг бий болгосон, олон төрөлт авьяастай хөгжимчин юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Үнэн хэрэгтээ би та бүхэнд шинэ хөгжим амласан. Аялан тоглолт эхлэхээс өмнө үүнийг дуусгах цаг байхгүй байна” гэж мэдэгджээ.

Тус аялан тоглолт нь Америкийн томоохон стадионуудаар үргэлжлэх байсан бөгөөд Jelly Roll гэх бас нэгэн алдартай уран бүтээлч түүнтэй хамтран оролцох байсан юм. Аялан тоглолт хойшлогдсоны улмаас фэнүүд нь ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлж байгаа боловч Post Malone-ы шинэ цомгийг хүлээж байгаагаа ч нуугаагүй.

Тоглолтын шинэчилсэн хуваарь болон цомгийн нээлтийн талаарх мэдээллийг удахгүй нийтэд зарлах болно гэж Post Malone мэдэгдсэн. Тэрээр мөн фэнүүдээ хүлээлгэсэнд уучлалт гуйж, тэдний дэмжлэгт талархсанаа илэрхийлсэн байна.