Америкийн алдартай рэппер, дуучин Post Malone өөрийн “Big Ass Stadium” нэртэй аялан тоглолтоо хойшлуулснаа саяхан зарлалаа. Тэрээр энэ тухай мэдэгдэлдээ “Би та бүхэндээ шинэ хөгжим амласан, гэхдээ тоглолт эхлэхээс өмнө үүнийг дуусгах цаг байхгүй байна” гэжээ.

Post Malone (жинхэнэ нэр нь Остин Ричард Пост) нь “Rockstar”, “Circles”, “Sunflower” зэрэг хит дуугаараа дэлхий даяар алдаршсан, Грэммийн шагналт уран бүтээлч юм. Түүний хөгжим нь рэп, поп, рок зэрэг олон төрлийг хослуулснаараа онцлогтой.

“Big Ass Stadium” аялан тоглолт нь Jelly Roll хэмээх кантри рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчтэй хамтарсан тоглолт байсан юм. Тоглолт хойшлогдсоноор олон мянган шүтэн бишрэгчдийнх нь хүлээлт тасалдаж байгаа ч Post Malone шинэ цомгоо чанартай гаргахын тулд ийм шийдвэр гаргаснаа онцолсон.

Тэрээр шинэ цомгийн ажлаа дуусгаад аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тоглолтын шинэчилсэн хуваарийг удахгүй зарлах болно гэдгээ мэдэгдсэн байна. Post Malone-ы шүтэн бишрэгчид түүний шинэ цомгийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд аялан тоглолт нь хэзээ эхлэхийг сонирхож байна.