Дэлхийн хамгийн том цахим худалдааны платформ болох Amazon-ы зохион байгуулдаг Prime Day хямдралын арга хэмжээ үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар энэхүү хямдрал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд дуусахад тун ойрхон байна.
CNET сайтын мэдээлснээр, тус сайтын баг хямдралын хугацаа дуусахаас өмнө хэрэглэгчдийн анхаарлыг татаж болох 170 гаруй төрлийн хямдралтай бараа бүтээгдэхүүнийг идэвхтэй хянаж, судалсаар байна. Хямдралын арга хэмжээ өндөрлөх дөхөж байгаа хэдий ч хамгийн сайн гэсэн хямдралтай саналуудыг эрэлхийлсээр байгаа ажээ.