Америкийн алдартай R&B дуучин R. Kelly өөрийн эдэлж буй 30 жилийн хорих ялыг хөнгөлүүлэх хүсэлтийг Дональд Трампад гаргажээ.

Тэрээр өмнө нь рэкет болон бэлгийн наймаа хийсэн хэргээр буруутайд тооцогдож, ял сонссон юм. Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, дуучин эр өөрийн нөхцөл байдалтай холбогдуулан ялыг өөрчлүүлэх, хөнгөлөх алхмыг хийж байгаа аж.

R. Kelly нь хөгжмийн салбарт нэр хүндтэй байсан ч сүүлийн жилүүдэд хуулийн ноцтой асуудлуудад холбогдон шүүхээс ял авснаар олны анхааралд ороод байна. Одоогоор түүний гаргасан хүсэлтийн талаарх албан ёсны хариу болон үр дүн тодорхойгүй байна.