Resident Evil цуврал киног үзэгчид андахгүй биз ээ. Видео тоглоомоос сэдэвлэн бүтээгдсэн уг кино цуврал нь дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчтэй болсон билээ.
Харин одоо Америкийн кино найруулагч, жүжигчин Зак Креггер (The Whitest Kids U' Know-аар танигдсан) Resident Evil-ийн ертөнцөд дахин нэг шинэ өнгө төрх нэмэхээр болжээ. Түүний бүтээх шинэ Resident Evil кино нь цувралын уламжлалт түүхээс өөр, цоо шинэ түүхийг өгүүлэх юм байна. Гол дүрд нь 'Weapons' киноны жүжигчин Остин Абрамс тоглох аж.
Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор хаалттай байгаа ч энэ оны сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа гэнэ. Зак Креггер өмнө нь 'Barbarian' хэмээх аймшгийн триллер киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ. Тэгэхээр энэ удаагийн Resident Evil кино ч гэсэн үзэгчдийг гайхшруулж чадах болов уу?
Resident Evil-ийн фэнүүд болон аймшгийн кино сонирхогчид хүлээлттэй байгаа нь дамжиггүй.