Австралийн электроник хөгжмийн хамтлаг болох RÜFÜS DU SOL нь Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden цэнгэлдэхэд түүхэн амжилтыг тогтоох гэж байна. Тус хамтлаг зургаадугаар сарын 25-ны пүрэв гарагт эхлэх дөрвөн өдрийн цуврал тоглолтоороо тус цэнгэлдэхийн түүхэнд шинэ жишиг тогтоох юм.

Billboard-ийн мэдээлснээр, RÜFÜS DU SOL хамтлагийн тоглох гэж буй энэхүү дөрвөн өдрийн бүх тасалбар аль хэдийн бүрэн зарагдаж дууссан байна. Энэ нь EDM буюу бүжгийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлагуудын хувьд Madison Square Garden-д ийм хэмжээний тоглолт хийж буй анхны тохиолдол болж байгаа юм.

Одоогоор хамтлагийнхан ирэх пүрэв гарагт эхлэх тоглолтын бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд тэдний энэхүү цуврал тоглолт нь хөгжмийн ертөнцөд ихээхэн анхаарал татаж байна.