1980-аад оны үед хип хоп хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж, одоо ч гэсэн олон залуусын сонсох дуртай Run-DMC хамтлаг Америкийн хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг билээ. Тэгвэл тус хамтлагийн DJ Jam Master Jay буюу Жэйсон Мизелл 2002 онд Нью-Йорк хотын Куинс дүүрэгт байрлах студидээ буудуулж амиа алдсан хэрэг гарсан юм.
Энэ хэрэг олон жилийн турш хаалттай байсан бөгөөд хэн ч гэм буруугаа хүлээгээгүй байсан юм. Харин саяхан Жэй Брайант гэгч этгээд Жэйсон Мизеллийг хөнөөсөн хүмүүст тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Прокуроруудын мэдээлснээр, Брайант студийн цоожтой хаалгыг онгойлгож, хоёр этгээдийг хэн ч анзааралгүй нэвтрэн орж, DJ-ийг буудан хөнөөх боломжийг олгосон байна.
Энэхүү гэм буруугаа хүлээсэн явдал нь хэргийн талаарх үнэнийг олоход чухал алхам болж байгаа бөгөөд Жэйсон Мизеллийн гэр бүл, фэнүүд олон жилийн дараа шударга ёсыг тогтоох найдвар төрүүлж байна. Хэргийн үргэлжлэл болон бусад холбогдогчдын талаарх мэдээллийг бид цаашид хүргэх болно.