АНУ-ын эрх баригчид дэлхий даяар өргөнөөр ашиглагддаг Signal болон WhatsApp мессенжерүүдэд халдлага үйлдсэн гэгдэх бүлэглэлүүдийг илрүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Тус улсын зүгээс уг хакерын ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 10 сая долларын урамшуулал олгохоо албан ёсоор зарласан байна.

Мөрдлөгийн урьдчилсан дүнгээр, энэхүү халдлагыг Оросын төрийн дэмжлэгтэй хоёр бүлэг хамтран гүйцэтгэж байгаа аж. Эдгээр бүлгүүдийн үйл ажиллагаа нь хамгийн багадаа энэ оны гуравдугаар сараас эхлэн үргэлжилж байгаа болохыг эх сурвалжид дурджээ.

Signal болон WhatsApp нь хэрэглэгчдийн харилцааг нууцлах чадвар бүхий алдартай мессенжерүүд юм. Одоогоор хакеруудын үйлдсэн халдлагын цар хүрээ болон тэдний зорилгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжлүүлэн шалгагдаж байна.