Apple TV-ийн алдартай цуврал болох Silo-гийн 3-р улирал үргэлжилж байгаа бөгөөд үзэгчдийн дунд нууцлаг, сэжигтэй үйл явдлууд өрнөсөөр байна. Ялангуяа цувралын өнгөрсөн цаг хугацааг харуулсан хэсгүүдэд гарч ирэх саарал үстэй нууцлаг эрийн дүр үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.
Цувралын 1-р ангид Чарльз өөрийгөө хэн нэгэн дагаж байгаа гэдгийг анзаардаг. Тэрээр ах Даниел Кинтэй уулзахаар метронд суух гэж байхдаа энэ эрийг олж харсан бөгөөд хожим нь түүнийг өөрийг нь дагаж байгааг мэдэрч, галт тэрэгнээс буусан билээ. Тухайн үед Чарльзыг зүгээр л параной буюу хэт сэжиглэж байна уу, эсвэл үнэхээр мөрдүүлж байна уу гэдэг нь тодорхойгүй байсан юм.
Харин 3-р ангид Даниел өөрийн эгчийн ослын шалтгааныг мөрдөж байхдаа нэгэн оршуулгын ёслол дээр очиж, нисгэгчдийн нэгний эцэг Аламедатай уулздаг. Уг ярианы үеэр Аламеда цэргийн дүрэмт хувцастай хүнтэй гар барих үед нөгөөх саарал үстэй эр дахин үзэгдэж, Даниел руу хардаг. Энэхүү үйл явдал нь Чарльзыг үнэхээр мөрдөж байсан гэдгийг батлах мэт боллоо.
Энэхүү нууцлаг дүрийг жүжигчин Рид Бирни бүтээж байгаа бөгөөд тэрээр өмнө нь House of Cards, American Horror Story зэрэг олон ангит кинонуудад тоглож байсан туршлагатай уран бүтээлч юм. Тэрээр цэргийн өндөр албан тушаалтнуудтай хамт харагддаг нь түүнийг энгийн нэгэн биш, нөлөө бүхий хүн болохыг илтгэж байна. Тэрээр тагнуулын байгууллагын ажилтан уу, эсвэл хувийн мөрдөгч үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үзэгчид түүнийг цаашид илүү чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн таамаглаж байна.
Silo цувралын шинэ ангиуд Apple TV дээр баасан гараг бүр гарч байгаа билээ.