Дэлхий дахинд электрон хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, стилийг бий болгосон, Америкийн DJ, продюсер Skrillex шинэ платформ нээхээр зэхэж байна. Түүний шинээр гаргаж буй “Contra” нэртэй энэхүү платформ нь уран бүтээлчдийг дэмжих, тэднийг олон нийтэд таниулах зорилготой аж.
“Contra”-гийн анхны арга хэмжээ ирэх сард Германы нийслэл Берлин хотын Kraftwerk хэмээх содон газарт болох бөгөөд 70 гаруй уран бүтээлчид оролцоно гэж Skrillex мэдэгдсэн байна. Эдгээр уран бүтээлчдийн дунд Knock 2, Bladee болон Skrillex өөрөө хүртэл багтаж байгаа гэнэ.
Skrillex (жинхэнэ нэр нь Сон Мур) нь 2000-аад оны сүүлээс эхлэн электрон хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болсон билээ. Тэрээр dubstep, electro house зэрэг төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд олон арван шагнал хүртсэн, тэр дундаа 8 Grammy-гийн эзэн юм. Skrillex-ийн хөгжим нь залуу үеийнхний дунд маш их алдартай бөгөөд түүний шинэ платформ нь залуу уран бүтээлчдэд том боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү үйл явдал нь Берлин хотыг соёлын төв болгон хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, электрон хөгжмийн фэнүүдэд мартагдашгүй дурсамж үлдээх биз ээ.