Smashing Pumpkins хэмээх Америкийн альтернатив рок хамтлаг (1988 онд байгуулагдсан, 90-ээд оны үед маш алдартай байсан) алдарт продюсер Butch Vig-тэй хамтран ажиллаж шинэ дуу гаргахаар болсон тухай NME мэдээллээ.

Хамтлагийн ахлагч Билли Корган өөрийн цахим хуудсаар дамжуулан уг дуу 98 хувьтай бэлэн болсон бөгөөд Butch Vig-тэй хамтран тусгай зорилгоор бүтээсэн гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ яг ямар зорилгоор бүтээсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Butch Vig нь Nirvana, Garbage зэрэг олон алдартай хамтлаг, дуучдын хөгжмийн продюсерээр ажиллаж байсан бөгөөд Smashing Pumpkins-ийн зарим цомог дээр ч мөн хамтран ажиллаж байсан туршлагатай.

Залуус аа, та бүхэн Smashing Pumpkins-ийн шинэ дууг хүлээж байна уу? Тэдний хамгийн сүүлд 2018 онд гаргасан "Shiny and Oh So Bright, Vol. 1 / LP: No Past. No Future. No Sun." цомог нь шүүмжлэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ аваагүй ч, энэ удаагийн дуу нь фэнүүдийнх нь хүлээлтийг биелүүлнэ гэдэгт итгэж байна.