Блокчэйн технологийн Solana платформ өөрийн сүлжээндээ томоохон хэмжээний өөрчлөлт хийхээр зэхэж байна. Тус сүлжээний зүгээс Alpenglow хэмээх шинэчлэлтийг 10 дугаар сарын 21-ний өдөр хийхээр товлосон тухай мэдээлэл гарчээ.
Энэхүү шинэчлэлтийн үр дүнд сүлжээн дэх гүйлгээ эцэслэн баталгаажих (finality) хурд 99 хүртэлх хувиар хурдсах боломжтой гэж үзэж байна.
Үндсэн сүлжээний (mainnet) төлөвлөгөөнд тусгагдсанаар, сүлжээг тасалдуулахгүйгээр зөвшилцлийн механизмыг (live consensus replacement) шууд солихоор төлөвлөжээ. Ингэснээр сүлжээний нөхцөл байдал болон баталгаажуулагчдын (validator) уялдаа холбоотой шилжилтээс хамааран гүйлгээний баталгаажилт ойролцоогоор 150 миллисекунд (ms) орчим хугацаанд явагддаг болох боломж бүрдэх аж.