Solana сүлжээ гүйлгээг офлайн байдлаар баталгаажуулж, дараа нь сүлжээнд цацах боломж олгодог durable nonces бүтцийг халахаар төлөвлөж байна. Энэхүү санал болгож буй өөрчлөлт нь cold key-ийн зөвшөөрлийг хэвээр хадгалах боловч тухайн хөрөнгийг хянах хаягуудыг өөрчлөх юм.
Шинэ бүтцийн ажиллах зарчим
Solana Foundation-ийн 10 дугаар сарын төлөвлөгөөнд дурдсанаар уг аргыг ашигладаг биржүүд, кастодиан болон сангийн операторуудын хувьд cold key-ийн баталгаажуулалт ба гүйлгээ гүйцэтгэлийн дунд тусгай программ нэмэгдэнэ. Энэхүү onchain программ нь офлайн гарын үсгийг шалгаж, зөвшөөрөгдсөн зааврыг гүйцэтгэх бөгөөд холбогдох дансуудыг Program-Derived Address (PDA) хянах аж. Анхны түлхүүр нь үйлдлийг зөвшөөрсөн хэвээр байх ба онлайн оператор гүйлгээг илгээн, шимтгэлийг нь төлнө.
Энэ хүрээнд Anza-ийн Programmatic Signer болон Blueshift-ийн Vector гэсэн хоёр хувилбарыг авч үзэж байгаа бөгөөд Foundation эцсийн сонголтоо хараахан хийгээгүй, хуучин бүтцийг бүрэн халах хугацааг товлоогүй байна. Тохиромжтой шийдэл бэлэн болж, аудит хийгдэн mainnet дээр ажиллаж эхэлсний дараа шилжилтийн ойролцоогоор зургаан сарын хугацаа олгохоор тусгажээ.
Шилжилт хэнд хамаарах вэ?
Шинэ хаяг (PDA) үүсгэх нь хөрөнгө, эрхийг автоматаар шилжүүлэхгүй тул уг офлайн гарын үсгийн аргыг ашиглаж буй операторууд өөрсдийн хамаарах SOL зоос, токен үлдэгдэл болон stake эрх зэрэг зөвшөөрлүүдээ шинэ бүтцэд тус тусад нь шилжүүлэх шаардлагатай болно. Харин энгийн хэрэглэгчид бүгд дансаа шилжүүлэх шаардлагагүй бөгөөд зөвхөн уг гарын үсгийн аргыг ашигладаг операторууд өөрсдийн хадгалж буй хөрөнгө, эрхийн бүтцээс хамааран эдгээр өөрчлөлтийг хийх юм.