Тоглоом сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй мэдээллээр, алдарт PlayStation консолыг үйлдвэрлэгч Sony компани ирээдүйн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулахаар болжээ.
Dot Esports-ийн мэдээлснээр, тус компани 2028 оноос эхлэн шинээр гарах PlayStation тоглоомуудыг физик дискээр бус, харин зөвхөн дижитал хэлбэрээр зах зээлд нийлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ нь цаашид тоглоом худалдан авах болон хэрэглэх арга барилд томоохон нөлөө үзүүлэх алхам юм.
Одоогоор энэхүү шийдвэр нь зөвхөн ирээдүйн шинэ тоглоомуудад хамааралтай бөгөөд Sony компанийн зүгээс дижитал хувилбарт бүрэн шилжих бэлтгэлээ ийнхүү эхлүүлээд байна.