Дэлхийн тоглоомын салбарын тэргүүлэгч Sony компани ирээдүйн үйл ажиллагааныхаа талаар томоохон өөрчлөлтийг зарлалаа. Тус компани 2028 он гэхэд PlayStation тоглоомуудыг диск болон бусад физик хэлбэрээр үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоох шийдвэр гаргасан байна.
Энэхүү мэдээлэл нь тоглоом сонирхогчдын дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Олон хэрэглэгчид тоглоомоо биетээр эзэмших боломжгүй болох нь зөвхөн дижитал хувилбарт шилжих эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Энэ талаар "Бид юуг ч эзэмшихгүй болж байна, энэ үнэхээр гунигтай хэрэг" хэмээн олон нийтийн зүгээс сэтгэгдлээ илэрхийлж байна.
Sony нь PlayStation төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн томоохон технологийн компани бөгөөд тэдний энэхүү алхам нь тоглоомын зах зээлийг бүрэн дижитал хэлбэрт шилжүүлэх стратегийн нэг хэсэг болох нь тодорхой боллоо.