Америкийн алдарт “South Park” хүүхэлдэйн киног бүтээгч Трей Паркер, Мэтт Стоун нар Дональд Трампыг шүүмжлэхээ зогсоохгүй гэдгээ батлан хэлжээ. Энэ тухай NME (New Musical Express) хөгжмийн цахим хуудас мэдээлсэн байна.

Тэдний мэдэгдсэнээр, Трампыг шоолж байгаа нь түүнийг дээрэлхэж байгаа хэрэг биш бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн шүүмжилсээр байх болно гэнэ. "South Park" нь улс төр, нийгмийн асуудлыг хөндөж, шог зураглалаар дамжуулан шүүмжилдэг цуврал хүүхэлдэйн кино билээ. Тэд өмнө нь ч Трампыг хэд хэдэн анги дээрээ дүрслэн гаргаж, олны анхаарлыг татаж байсан.

“South Park” нь АНУ-ын хамгийн урт настай хүүхэлдэйн киноны нэг бөгөөд олон улсад өргөн хүрээг хамарсан шүтэн бишрэгчидтэй. Тэдний Трампыг шүүмжилсэн мэдэгдэл нь улс төрийн хүрээнд ч, үзвэр үйлчилгээний салбарт ч томоохон шуугиан тарьж байна. Залуучуудын дунд нэр хүндтэй, хурц шүүмжлэлээрээ танигдсан энэ кино цаашид ч Трампын талаар ямар анги гаргах бол гэдэг нь олны сонирхлыг ихэд татаж байна.