Сансрын тээврийн SpaceX компани нээлттэй эх сурвалж бүхий хиймэл оюун ухааны лаборатори болох Reflection AI-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу Reflection AI нь 2026 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 2029 он хүртэл сар бүр 150 сая ам.долларыг төлөхөөр болсон байна.

Энэхүү санхүүжилтийн хариуд Reflection AI нь АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотын ойролцоо байрлах SpaceX-ийн Colossus 2 дата төвд суурилуулсан Nvidia компанийн хамгийн сүүлийн үеийн GB300 хиймэл оюун ухааны чипүүд болон дагалдах техник хангамжийг шууд ашиглах боломжтой болох юм.

SpaceX нь Илон Маскийн үүсгэн байгуулсан сансар судлал болон хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч томоохон компани бөгөөд ийнхүү өөрийн дата төвийн нөөц бололцоог хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр ашиглахаар төлөвлөж байна.