Amazon Prime Video стриминг үйлчилгээ нь “Spider-Noir” хэмээх шинэ киноны трэйлэрээ цацлаа. Энэхүү кино нь бидний сайн мэдэх Spiderman буюу Хүн-Аалз комиксын ертөнцөд өрнөх боловч илүү харанхуй, нууцлаг детектив төрөлтэй байх болно гэж кино багийнхан мэдэгдэж байна.
Хүн-Аалз (Spiderman) гэдэг нь Америкийн Marvel Comics-ийн супер баатрын дүр бөгөөд дэлхий даяар маш олон фэнтэй билээ. Тэгвэл энэ удаагийн хувилбар нь 1930-аад оны Нью-Йорк хотод өрнөх бөгөөд гол дүр нь аалзны хүчтэй детектив байх аж. Трэйлэрээс харахад киноны өнгө аяс нь хар бараан, гэмт хэрэг ихтэй, нууцлаг байх болно гэдэг нь тодорхой харагдаж байна.
Киноны ерөнхий продюсер Крис Миллерийн хэлснээр “Энэ бол детектив түүх боловч детектив нь аалзны хүчтэй” гэжээ. Энэ нь бидэнд өмнө нь үзэж байгаагүй Хүн-Аалзны адал явдлыг үзүүлэх болно гэсэн үг юм. Залуучууд бид комикс болон киноны шинэ хувилбарыг тэсэн ядан хүлээж байна.
“Spider-Noir” киноны нээлтийн тов хараахан гараагүй байгаа ч Amazon Prime Video-оор удахгүй гарах төлөвтэй байна. Ингээд та бүхэн трэйлэрийг үзэж, киноны талаарх төсөөллөө баяжуулаарай!