Залуу үеийнхний дунд хүч түрэн орж ирж буй Британийн Static Dress хэмээх пост-хардкор хамтлаг өөрсдийн фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж, шинэ тоглоом гаргажээ. Тэдний удахгүй худалдаанд гарах “Injury episode” хэмээх хоёр дахь цомогт зориулсан “The Magistrate’s Loop” нэртэй энэхүү тоглоом нь сэтгэл зүйн аймшгийн төрөлд багтах бөгөөд үнэ төлбөргүй татаж авах боломжтой юм байна.

Static Dress хамтлаг нь 2018 онд Лидс хотод байгуулагдсан бөгөөд тэдний хөгжим нь хардкор панк, эмо, металкор зэрэг хэд хэдэн урсгалыг хослуулснаараа онцлогтой. Тэдний анхны бүрэн хэмжээний цомог болох “Rouge Carpet Disaster” нь 2022 онд гарч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.

“The Magistrate’s Loop” тоглоом нь тоглогчдыг аймшигт, ээдрээтэй түүхийн гол дүр болгон хувиргаж, сэтгэл зүйн дарамтыг мэдрүүлэх зорилготой аж. Тоглоомыг үнэгүй татаж авах боломжтой нь хамтлагийн фэнүүд төдийгүй, аймшгийн тоглоом сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна. Static Dress хамтлагийн шинэ цомог болон тоглоом нь залуу үеийнхний дунд хэрхэн хүлээн зөвшөөрөгдөхийг харах л үлдлээ.