АНУ-ын томоохон үүрэн холбооны оператор T-Mobile компани өөрийн хуучин багц ашигладаг хэрэглэгчдээ одоогийн шинэ багцууд руу автоматаар шилжүүлэх арга хэмжээ авч байна.

Энэхүү өөрчлөлтийн улмаас тус компанийн үйлчилгээг олон жил ашиглаж буй хэрэглэгчдийн сарын төлбөр нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, зарим хэрэглэгчийн хувьд нэг дугаарын төлбөр ойролцоогоор 4 ам.доллароор өсөх боломжтой байгаа юм.

T-Mobile нь АНУ-ын зах зээлд тэргүүлэгч үүрэн холбооны компаниудын нэг бөгөөд ийнхүү хуучин багцуудаа шинэчлэх замаар хэрэглэгчдээ одоогийн мөрдөгдөж буй багцын нөхцөлүүд рүү шилжүүлж байна.