Крипто олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг TeraWulf компани хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэгч Anthropic компанитай 19 тэрбум ам.долларын өртөг бүхий хэлэлцээр байгуулснаа зарлалаа. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш зах зээл дээр огцом өсөлт үзүүлсэн байна.
TeraWulf нь өмнө нь зөвхөн крипто олборлолтын чиглэлд төвлөрдөг байсан бол одоо хиймэл оюун ухааны технологийн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Anthropic нь хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг технологийн томоохон компаниудын нэг юм.
Тус компанийн гүйцэтгэх захирлын мэдэгдснээр, энэхүү 19 тэрбум ам.долларын хэлэлцээр нь TeraWulf компанийн хиймэл оюун ухааны салбарыг дэмжих чиглэлд хийж буй стратегийн өөрчлөлтийг баталгаажуулж байгаа алхам болсон гэв.