Дэлхий даяар алдартай "The Bear" цуврал саяхан өндөрлөсөн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн ангид нэгэн онцгой хүндэтгэлийн хэсэг багтсан нь үзэгчдийн анхаарлыг татаад байна.
Цувралд рестораны зөвлөх Альбертийн дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Роб Райнерт зориулсан хэсгийг бүтээгчид цувралынхаа сүүлийн ангид багтаажээ. Тэрээр тус бүтээлд оролцож байсан бөгөөд түүнийг таалал төгссөн нь олон хүний харамслыг төрүүлсэн билээ.
Роб Райнер нь Холливудын нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг байсан бөгөөд "The Bear" цувралын баг түүнийг ийнхүү уран бүтээлээрээ дамжуулан намуухан бөгөөд сэтгэл хөдөлгөм байдлаар дурссан байна.