Дэлхий даяар алдартай, гал тогооны амьдралыг өгүүлдэг «The Bear» цувралын сүүлийн улирал үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Энэхүү цуврал нь үйл явдлаас гадна ашигласан хөгжмийн сонголтоороо үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг билээ.

NME сэтгүүлийн мэдээлснээр, тус цувралын төгсгөлийн улиралд багтсан бүх дууны жагсаалт албан ёсоор ил болсон байна. Одоогийн байдлаар цувралын бүх анги цацагдаж эхлээд байгаа бөгөөд хөгжим сонирхогчид болон цувралын шүтэн бишрэгчид тус жагсаалтыг бүрэн эхээр нь хүлээн авах боломжтой болжээ.

«The Bear» нь гал тогооны өрөөний хурцадмал уур амьсгал болон дүрүүдийн дотоод сэтгэлийг хөгжмийн хэмнэлтэй хослуулдгаараа онцлогтой бүтээл юм. Төгсгөлийн улиралд эгшиглэж буй бүх дууны жагсаалтыг NME-ийн сайтаас үзэх боломжтой.