The Magic Gang бол Британийн инди рок хамтлаг бөгөөд өөрсдийн хит дуунуудаараа залуусын дунд нэр хүндтэй болсон хамтлаг юм. Хамтлагийн ахлагч Жак Кэй хамтлагаасаа гарч, бие даасан уран бүтээлээ эхлүүлж байгаагаа зарлалаа.
Жак Кэй NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн шинэ уран бүтээлийн талаар ярьжээ. Тэрээр “Би өөрийгөө шүүмжлэхээ больж, харин ч эвгүй зүйлээсээ таашаал авч сурсан” гэж хэлсэн байна. Мөн хамтлаг тарсан шалтгаан, хүнд хэцүү нөхцөлд байгаа инди уран бүтээлчдэд өгөх зөвлөгөө, хэрхэн аз жаргалтай амьдрах талаар хуваалцжээ.
Түүний 'Dora' нэртэй анхны сингл нь хэдийнээ цацагдаж, шүтэн бишрэгчдийнхээ дунд эерэг сэтгэгдэл төрүүлж байна. Дуучин залуугийн цаашдын уран бүтээлд амжилт хүсье!