Алдарт реппер T.I. болон түүний эхнэр Tiny нар "OMG Girlz" охидын хамтлагтай холбоотой шүүх хурлын шийдвэрээр ямар ч нөхөн төлбөр авахааргүй болжээ. Шүүхээс тэдэнд 0 долларын шийтгэлийн нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргасан байна.

Өмнө нь Калифорни мужийн шүүгч тэдний нэхэмжилж байсан 53.6 сая долларын нөхөн төлбөрийн дүнг хүчингүй болгосон байсан юм. T.I. болон Tiny нар уг шийдвэрийг эргэн харж, нөхөн төлбөрийн хэмжээг сэргээх найдлагатай байсан ч шүүх тангарагтны шийдвэрээр ийнхүү ямар нэгэн мөнгөн дүн олгохоос татгалзлаа.