Америкийн алдарт рэппер T.I. болон түүний эхнэр, дуучин Tiny нар өөрсдийн үүсгэн байгуулсан "OMG Girlz" охидын хамтлагийн дүр төрхийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн "MGA" тоглоом үйлдвэрлэгч компанийг шүүхэд өгөөд удаж байгаа билээ. Энэхүү удаан үргэлжилж буй хуулийн маргаан одоо дөрөв дэх шүүх хурлаараа дамжин үргэлжилж байна.
Хамгийн сүүлд болсон шүүх хурлын үр дүнгээр хос олны танилуудад олгох нөхөн олговрын дээд хэмжээг 18 сая доллараар тогтоосон байна. Гэсэн хэдий ч шүүхээс тэдний хүсэлт гаргасан торгуулийн шинжтэй нөхөн олговрыг (punitive damages) олгохоос татгалзжээ.
"OMG Girlz" нь T.I. болон Tiny нарын охин болон түүний найзуудаас бүрдсэн охидын хамтлаг бөгөөд тэд MGA компанийг өөрсдийн бүтээсэн дүр төрхийг хуулбарлан хүүхэлдэй үйлдвэрлэсэн хэмээн буруутгаж ирсэн юм. Энэхүү хэрэг нь олон удаагийн шүүх хурлыг дамжиж байгаа бөгөөд талуудын маргаан одоог хүртэл эцэслэгдээгүй байна.