Хөгжим сонсогчдын дунд түгээмэл ашиглагддаг TIDAL стриминг платформ хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээгдсэн контентуудын талаарх шинэ бодлогоо зарлалаа. Тус компаниас мэдээлснээр, цаашид хиймэл оюунаар үүсгэсэн дуунуудад роялти төлөхгүй байхаар шийдвэрлэжээ.

Үүнээс гадна, тус платформ нь хиймэл оюунаар бүтээгдсэн хөгжмийн бүтээлүүдийг ялгах тусгай шошго байршуулахаар болсон байна. Мөн жинхэнэ уран бүтээлчдийг дуурайлган хийсэн, тэдний нэр хүнд болон бүтээлийг ашиглан хуурамчаар үүсгэсэн аливаа контентыг платформ дээрээс устгах арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь хөгжмийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой үүсэж буй асуудлуудыг зохицуулах, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах алхам болж байна.