Богино хэмжээний бичлэгийн платформ гэдгээрээ танигдсан TikTok нь ирээдүйд хэрэглэгчдийн дижитал амьдралын гол цөм болох "супер апп"-ын статустай болохоор зорьж байна. TechCrunch сайтад мэдээлснээр, тус компани нь хэрэглэгчдийн олон төрлийн цахим үйлдлийг нэг аппликейшнд нэгтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа аж.

"Супер апп" гэдэг нь хэрэглэгчдэд зөвхөн нэг үйлчилгээгээр хязгаарлагдахгүйгээр, төлбөр тооцоо хийх, худалдан авалт хийх, харилцах болон бусад олон төрлийн дижитал хэрэгцээг нэг дороос хангах боломжийг олгодог платформыг хэлдэг. TikTok-ийн хувьд одоогийн байдлаар энэ чиглэлд томоохон алхмуудыг хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Одоогоор тус платформ нь хэрэглэгчдийнхээ дижитал үйл ажиллагааг бүхэлд нь нэгтгэх замаар илүү өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэгч болох замыг сонгоод байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь хэрэглэгчдэд илүү хялбар, цогц туршлагыг санал болгох зорилготой бөгөөд TikTok нь дэлхийн технологийн зах зээлд байр сууриа улам бэхжүүлэхээр ажиллаж байна.