Дэлхийн томоохон цахим худалдааны Amazon платформ дээр жил бүр зохион байгуулагддаг "Prime Day" хямдрал эхэлсэнтэй холбогдуулан сонирхолтой мэдээлэл гарлаа. Mashable сайтын худалдааны сурвалжлагч, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн (K-beauty) сонирхогч нэгэн TikTok сүлжээнд трэнд болж, олны анхаарлыг татсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргажээ.

Тэрээр өөрийн туршиж үзсэн олон бүтээгдэхүүнээс хамгийн шилдэг гэж үзсэн, одоогоор Amazon Prime Day-ийн хүрээнд хямдралтай үнээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийг тоймлон хүргэсэн байна. Энэхүү жагсаалт нь цахим орчинд алдаршсан гоо сайхны брэндүүдийг хямд үнээр худалдан авахыг хүсэж буй хэрэглэгчдэд зориулагджээ.