Өмнөд Африкийн алдартай дуучин, "Water" дуугаараа олонд танигдсан Tyla өөрийн шинэ цомог болох **"A*Pop"**-ын дуунуудын жагсаалтыг олон нийтэд сонирхолтой байдлаар дэлгэлээ. Тэрээр энгийн сошиал медиа пост хийхийн оронд харанхуй өрөөнд флюресцент будаг ашиглан дуунуудын нэрсийг хананд шүршиж бичсэн байна.
Энэхүү цомог нь нийт 14 дуунаас бүрдэх бөгөөд 7-р сарын 24-нд албан ёсоор худалдаанд гарахаар товлогджээ. Цомогт өмнө нь цацагдсан "Chanel", "Is It", "Is It Love" болон Zara Larsson-той хамтарсан "She Did It Again" зэрэг дуунууд багтсан байна. Үүнээс гадна "That Girl", "Kiss", "Fairytale", "Mr. Nonchalant", "Hot Tubs" гэх мэт шинэ уран бүтээлүүд сонсогчдод хүрэхээр хүлээгдэж байна.
Дуучин бүсгүй өөрийн шинэ төслийн талаар Billboard Africa-д өгсөн ярилцлагадаа "A*Pop" гэдэг нэр нь Африк хөгжим болон поп хөгжмийн ертөнцийг холбох гэсэн утгатай болохыг дурджээ. Тэрээр "Би поп хөгжимд 'A' үсгийг авчирч байна. Африк хөгжим бол поп хөгжим юм" хэмээн онцолсон байна. Түүний хувьд энэхүү цомог нь 2024 онд гарсан анхны бие даасан цомгийнх нь үргэлжлэл юм.
Түүнчлэн Tyla энэ жил кино урлагт хүч үзэж, "Toy Story 5" хүүхэлдэйн кинонд хийлдэг фламинго шувууны дүрд дуу оруулснаар анхны дуу оруулагчийн туршлагаа хуримтлуулжээ.