Видео тоглоомын салбарт тэргүүлэгч Ubisoft компанийг үүсгэн байгуулагчдын нэг Клод Гийемо онгоцны ослын улмаас таалал төгссөн харамсалтай мэдээлэл байна. Тэрээр 69 насандаа ийнхүү хорвоог орхижээ.
Клод Гийемо нь өөрийн дөрвөн ах дүүгийн хамт Ubisoft компанийг үүсгэн байгуулж, дэлхийн тоглоомын зах зээлд томоохон байр суурь эзлэхэд хувь нэмрээ оруулсан эрхэм юм. Одоогоор түүний амь үрэгдсэн онгоцны ослын талаарх нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна.