Холимог тулааны ертөнцийн нэр хүндтэй байгууллага болох UFC-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дана Уайт өөрийн удирдлага дор ажилладаг олон тулаанчид, тэр дундаа аваргуудтай зөрчилдөж байсан түүхтэй. Түүний хамгийн их анхаарал татсан зөрчилдөөнүүдийн нэг нь тус холбооны аварга асан Крис Сайборгтой холбоотой юм.

2010 оны сүүл үед UFC-д хүчин зүтгэж байх хугацаандаа Крис Сайборг болон Дана Уайт нарын харилцаа тун таагүй болж, улмаар хурцдаж байв. Энэхүү үл ойлголцол нь тухайн үед спортын ертөнцийн томоохон сэдэв болж байсан билээ.

Тэгвэл олон жилийн дараа уг маргааны эзэн, UFC-ийн аварга асан Крис Сайборг зодог тайлах тулаанаа хийхээр болжээ. Тэрээр өөрийн энэхүү сүүлчийн тулаанд UFC-ээс халагдсан тулаанчтай хүч үзэхээр товлосон байна.