АНУ-ын жижиглэн худалдааны аварга Walmart компани “Walmart Deals Week” буюу хямдралын долоо хоног арга хэмжээгээ дахин эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү үйл ажиллагаа нь Amazon компанийн зохион байгуулдаг “Prime Day” хямдралтай хүчтэй өрсөлдөхүйц хэмжээнд явагдаж байна.

Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, тус хямдралын хүрээнд зуны зугаалга, кино үзэх үдэш, аялал зэрэгт хэрэгцээтэй олон төрлийн бүтээгдэхүүнийг 20 ам.доллароос эхлэх үнээр худалдан авах боломжтой юм. Хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авах боломжтой энэхүү үйл ажиллагаа нь худалдан авагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.