1980-аад оны үед дэлхий дахиныг байлдан дагуулж байсан Британийн алдарт поп хамтлаг WHAM-ын Хятадад өнгөрүүлсэн түүхэн 10 өдрийг харуулсан шинэ баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү бүрэн хэмжээний баримтат бүтээл нь тухайн цаг үеийн дурсамжийг хадгалсан нэгэн төрлийн "цаг хугацааны капсул" болжээ.
Тус кинонд хамтлагийн гишүүд Бээжин болон Гуанжоу хотуудад тоглолт хийж байх үеийн ховор дүрс бичлэгүүд багтсан байна. Түүнчлэн, тухайн үед тус хамтлагийнхан хятад шүтэн бишрэгчид, албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн харилцаж байсныг харуулсан, өмнө нь нийтэд цацагдаж байгаагүй олон сонирхолтой бичлэгүүдийг үзэгчид энэхүү бүтээлээс үзэх боломжтой юм.
Одоогоор киноны албан ёсны трэйлер цацагдаад байгаа бөгөөд уг баримтат кино нь тус хамтлагийн түүхэн дэх чухал үйл явдлуудыг гэрэл зураг, дүрс бичлэгээр дамжуулан эргэн сануулах болно.