Мета компанийн эзэмшлийн алдартай мессеж илгээх платформ болох WhatsApp нь хэрэглэгчдэдээ илүү хувийн нууцлалыг санал болгох шинэ боломжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ирэх долоо хоногоос эхлэн тус аппликейшны 3 тэрбум хэрэглэгч өөрийн утасны дугаарыг бусдад харуулах шаардлагагүйгээр харилцах боломжтой болох юм.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид платформ доторх өвөрмөц нэр (unique username)-ээ сонгон бүртгүүлэх боломжтой болно. Ингэснээр хувийн утасны дугаараа бусдад мэдэгдэхгүйгээр, зөвхөн сонгосон нэрээ хуваалцан харилцаа холбоо тогтоох боломж бүрдэж байна.
Дэлхий даяар өргөнөөр ашиглагддаг тус мессеж илгээх аппликейшны хувьд энэ нь хэрэглэгчийн аюулгүй байдал болон хувийн мэдээллийн нууцлалыг сайжруулах чиглэлд хийж буй томоохон өөрчлөлт болох юм. Шинэ боломж нь ирэх долоо хоногоос эхлэн нийт хэрэглэгчдэд нээлттэй болох бөгөөд хэрэглэгчид өөрийн өвөрмөц нэрийг захиалан авч ашиглах боломжтой.