Warner Music Group (WMG) бол дэлхийд алдартай хөгжмийн том компаниудын нэг билээ. Тэгвэл тус компанийн бүжгийн хөгжмийн A&R (Artists and Repertoire - уран бүтээлчдийг хайж олох, хөгжүүлэх хэсэг) болон маркетингийн гүйцэтгэх захирал Барт Күүлс 13 жил ажилласны эцэст ажлаа орхиж байгаагаа мэдэгдлээ.
Billboard сэтгүүлд мэдээлснээр, Барт Күүлс нь Даваа гарагт хэлцэл хийж чаддаг, харин Бямба гарагийн 6 цагт клубт байж чаддаг гэдгээрээ алдартай нэгэн байсан гэнэ. Түүнийг ажлаасаа явах болсон шалтгааныг одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд энэ талаар WMG-ээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Барт Күүлс WMG-д ажиллах хугацаандаа бүжгийн хөгжмийн салбарт олон гайхалтай амжилтуудыг гаргасан бөгөөд олон шинэ залуу уран бүтээлчдийг нээн илрүүлж, тэднийг хөгжмийн ертөнцөд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Түүний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!