Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL)-ийн Талархлын баярын өдрийн тоглолтын дундуур домогт хип хоп хамтлаг Wu-Tang Clan тайзнаа гарч, завсарлагааны үзүүлбэрээ үзүүлэхээр болжээ. Тус үзүүлбэрийг алдарт реппер Eminem продюсерлож байгаа юм.
Энэхүү тоглолт нь Мичиган муж улсын Детройт хотын «Ford Field» цэнгэлдэхэд Chicago Bears болон Detroit Lions багуудын хооронд болох бөгөөд хоёр баг хоёулаа 7-2 гэсэн амжилттайгаар хоорондоо өрсөлдөх гэж байна.
Тоглолтын эхэнд Бродвейн дуучин Antonio Cipriano төрийн дууллыг эгшиглүүлэхээр төлөвлөгджээ. Мөн NFL-ийн энэхүү томоохон тоглолтын үеэр алдартай жүжигчид болон хөгжимчид хүрэлцэн ирэх магадлалтай байна. Тухайлбал, Lions багийн үнэнч хөгжөөн дэмжигчид болох Eminem, Jack White, Sam Richardson, Tim Robinson, Keegan-Michael Key нарын алдартнууд өмнө нь тус багийн тоглолтыг үзэж байсан тул энэ удаад ч цэнгэлдэхэд харагдаж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Энэхүү 12 дахь долоо хоногийн тоглолтыг CBS телевизээр шууд дамжуулах бөгөөд Paramount+, DirecTV, Fubo зэрэг стриминг платформуудаар үзэгчдэд хүргэнэ.