Дэлхийн томоохон сошиал медиа платформуудын нэг болох X (хуучнаар Twitter) нь хиймэл оюуны (AI) технологийн хөгжүүлэгчдэд зориулсан шинэ шийдлийг танилцууллаа. Тус компани өөрийн MCP (Model Context Protocol) сервер-ийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна.

Энэхүү шинэ боломж нь хөгжүүлэгчдэд хиймэл оюуны программ хангамжуудыг X-ийн API-тай холбох үйл явцыг илүү хялбар, үр дүнтэй болгох зорилготой юм. Ингэснээр хиймэл оюуны хэрэгслүүд нь X платформын мэдээлэл болон боломжуудтай илүү уялдаатай ажиллах нөхцөл бүрдэж байна.

Технологийн салбарт хиймэл оюуныг бусад системтэй холбох ажиллагаа нь чухал байр суурь эзэлдэг бөгөөд X-ийн энэхүү алхам нь уг үйл явцыг хөгжүүлэгчдэд илүү хүртээмжтэй болгож байгаагаараа онцлог юм.