Японы хип хоп, R&B стилийн XG охидын хамтлаг дэлхий дахинд фэнтэй болж байгаа билээ. Тэгвэл тэдний фэнүүдэд баяртай мэдээ дуулгахад, XG хамтлаг 2026 оны өвөл Хойд Америкт “XG World Tour: The Core Winter 2026 Arena Run” нэртэй аялан тоглолтоо хийхээр болсон байна.

XG хамтлаг нь 2022 онд “Tippy Toes” дуугаараа дэбютээ хийсэн бөгөөд тэдний хит дуунууд болох “Mascara”, “Shooting Star”, “Left Right” зэрэг нь Billboard болон Spotify чартуудад дээгүүр байр эзэлж байсан юм. Хамтлагийн гишүүд нь Журин, Чиса, Харви, Хината, Жулиа, Майа, Кокона гэсэн долоон охиноос бүрддэг.

Аялан тоглолт 2026 оны 11-р сарын 3-нд Оаклэнд хотоос эхлэх бөгөөд Лос Анжелос, Даллас, Нью Йорк, Чикаго, Атланта, Торонто зэрэг томоохон хотуудаар үргэлжлэх юм байна. Тоглолтын тасалбарыг хэзээ худалдаанд гаргах болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг XG хамтлагийн албан ёсны сайтаас авах боломжтой.

XG хамтлагийн аялан тоглолт нь Азийн поп соёл Хойд Америкт хэрхэн хүч түрэн орж ирж байгаагийн тод жишээ болж байна. Залуу үеийнхэн K-pop, J-pop зэрэг Азийн хөгжмийн урсгалыг ихээр сонирхож байгаа нь XG хамтлагийн амжилтаас харагдаж байна.