Технологийн салбарын томоохон компаниуд болох YouTube болон 23andMe компанийн гүйцэтгэх захирлуудын ээж, сурган хүмүүжүүлэгч Эстер Вожицки эцэг эхчүүдэд хандан зөвлөгөө өгчээ. Түүнийг "Силиконы хөндийн загалмайлсан эх" хэмээн нэрлэдэг бөгөөд боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн юм.
Эцэг эхчүүдийн дунд түгээмэл тулгардаг асуултуудын нэг нь хүүхдээ заавал их сургуульд сургах ёстой юу гэдэг асуудал байдаг. Энэхүү асуултын хариултыг Эстер Вожицки өөрийн туршлага дээрээ үндэслэн тайлбарлаж, эцэг эхчүүдэд энгийн зөвлөгөөг хүргэж байна.