Австрали улс сошиал медиа платформуудад тавьсан хоригийг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар тус улсын засгийн газар уг торгуулийн дээд хэмжээг 99 сая австрали доллар хүртэл өсгөхөөр төлөвлөж байна.

Энэхүү шийдвэр нь сошиал медиа компаниуд өөрийн платформ дээрх хоригтой холбоотой асуудлаар хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж үзсэнтэй холбоотой ажээ. Засгийн газрын зүгээс технологийн аварга компаниудыг үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлахгүй байгаа гэж шүүмжилж байгаа юм.

Энэхүү алхам нь сошиал медиагийн зохицуулалтыг чангатгах чиглэлд хийж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг болж байна.