Австралийн алдартай DJ бөгөөд продюсер Элисон Уондерлэнд (Alison Wonderland) хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрээнд зохион байгуулагдах тоглолтод оролцохоор болсон тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа.

Тэрээр Adidas брэндийн зүгээс ирсэн урилгын дагуу маргааш болох Австрали болон Парагвайн шигшээ багуудын тоглолтод талбайд бөмбөг авчрах үүрэгтэйгээр оролцох юм. Элисон Уондерлэнд энэхүү мэдээг сонсоод маш их баяртай байгаагаа илэрхийлж, "Wish Me Luck" буюу "Надад амжилт хүсээрэй" хэмээн дагагчиддаа хандан бичжээ.